МУИС-ийн Гадаадын Монгол судлаачдын “Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит тэтгэлэг” -т шалгарсан БНХАУ-ын Шанхайн Хуадун Багшийн их сургуулийн Түүхийн салбарын докторын дараах судлаач, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн зочин судлаач Бөхөө /BU HE/ нь БНМАУ дахь “Хятад иргэдийн нийгэмлэг”-ийн түүх сэдэвт семинар хийнэ. Тус семинар 2023 оны 11-р сарын 23-ны 14:30 цагт МУИС-ийн 2-р байрны 304 тоот танхимд болно. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.