МУИС-ийн Гадаадын Монгол судлаачдын “Ш.Лувсанванданы нэрэмжит тэтгэлэг” -т шалгарсан ОХУ-ын ШУА-ийн Хэлний судлалын хүрээлэнгийн докторант, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн зочин судлаач Жамсоев Амгалан нь “Яриажуулах хандлага ба монгол бичгийн зөв бичих зүй (Буриад хэлний баримтын жишээгээр судлах нь)” сэдэвт семинар хийнэ. Тус семинар 2023 оны 12-р сарын 07-ны 14:00 цагт МУИС-ийн 2-р байрны 220 тоот танхимд болно. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.