“МАРКО ПОЛО СУДЛАЛ: ШИНЭ ҮР ДҮН БА СҮҮЛИЙН ҮЕИЙН СУДАЛГАА” СЭДЭВТ СЕМИНАР БОЛЛОО

 

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Гадаадын монгол судлаачидтай хамтран лекц, семинар зохион байгуулдаг билээ

Энэ удаа Италийн Венецийн Ка-Фоскари Их сургуулийн Ази, Хойд Африк судлалын тэнхимийн доктор, профессор Элизабетта Рагагнин “Марко Поло судлал: Шинэ үр дүн ба сүүлийн үеийн судалгаа” сэдэвт семинар танилцууллаа.

Тус илтгэлд Марко Пологийн аж амьдрал, аялсан газруудыг тэмдэглэсэн зураг, түүний аялалын номын гар бичмэлүүдийн тухай өгүүлсэн юм. Харин нэгэн шинэ сонирхолтой мэдээ баримтыг танилцуулсан нь; Д.Нацагдорж Алберт Херман (Albert Herrmann)-ы 1924 онд бичсэн “Am Hofe des Grosskhans” хэмээх зохиолыг олж, 1930 монгол хэлнээ орчуулсан тухай байсан юм. Тус бичмэл өдгөө Монголын Үндэсний Номын санд хадгалагдаж байгаа аж.

Хэлэлцүүлгийн төгсгөлд семинарт хүрэлцэн ирсэн судлаачид сонирхолтой асуулт асууж, чөлөөт яриа өрнүүлсэн юм.