МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлдэг “МУИС-ийн профессорын эрдмийн өв” цувралын 2024 оны эхний дугаарт сэтгүүл зүйн доктор, МУИС-ийн дэд профессор Чойжилжавын Чойсамба агсны туурвисан эрдэм шинжилгээний бүтээл туурвилыг эмхэтгэж, “Орчин үеийн сэтгүүл зүйн асуудал” нэртэйгээр уншигч олны хүртээл болголоо. Номын нээлт 2024 оны 1-р сарын 05-ны өдөр МУИС-ийн хичээлийн 2-р байрны 439 тоот хурлын танхимд болов.
Тус бүтээлд “Орчин үеийн сэтгүүл зүйн тулгамдсан асуудал”, “Гадаадын сэтгүүл зүйн хөгжлийн үндэсний онцлог”, “Монголын байлдан дагууллын үеийн мэдээллийн дайны арга зүйн асуудал”, “Сэтгүүл зүйн мэргэжлийн оюутанд зориулсан гарын авлага” гэх мэт олон чухал сэдэвт бүтээлүүд багтжээ.
Номын нээлтийн арга хэмжээнд МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрдэмтэн багш нар болон сэтгүүлч, судлаачид оролцсон юм.