2020 оны 10 дугаар сарын 21-ний 14:00 цагт МУИС-ийн Номын сангийн 502 тоот хурлын танхимд МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлдэг “МУИС-ийн профессорын эрдмийн өв” цувралаар МУ-ын гавьяат багш, доктор, профессор Хэрээд Ж. Баясахын эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл “Гадаад харилцаа хийгээд соёл иргэншил”, “Их Монгол улсын түүхэнд холбогдох Хятад хоёр сурвалж бичиг” хэмээх 2 боть бүтээлийн нээлт амжилттай боллоо.