“Монгол судлалын зуны сургууль” зохион байгууллаа

Монгол Улсын Их Сургуулийн Монгол судлалын хүрээлэн нь гадаадын их, дээд сургуульд монгол судлалын чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулан “Монгол судлалын зуны сургууль”-ийг  2024 оны 8-р сарын 03-наас 16-ны өдөр зохион байгууллаа.

Тус зуны сургуульд Япон улсын Токиогийн Гадаад Судлалын Сургууль (Tokyo University of Foreign Studies), Киотогийн их сургууль /Kyoto University/ , БНЧУ-ын Карлын их сургууль (Charles University) , Мазарик их сургууль (Masaryk University)-ийн 9 оюутан хамрагдав.

Зуны сургуульд оролцогч оюутнууд 14 хоногийн хугацаанд монгол хэлний яриа, дүрэм, соёлын хичээл үзэж, Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газруудаар аялан, музей үзэхийн зэрэгцээ хотын ойролцоох байгалийн үзэсгэлэнт газраар аялж, монголын соёл урлаг, нүүдэлчин ахуй орчинтой танилцах дадлага хийлээ. Гурван багц цагийн хичээл амжилттай судалсан тул гэрчилгээ олгов.