“1945-1948 оны Өвөр Монгол: Нэгдлээс автономи руу, автономиос хамтарсан удирдлага руу” сэдэвт семинар болно

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн зочин судлаач, Б.Ринчений нэрэмжит тэтгэлэгт шалгарсан АНУ-ын Принстоны Их Сургуулийн Түүхийн тэнхимийн докторант Төмэр Нисимов “1945-1948 оны Өвөр Монгол: Нэгдлээс автономи руу, автономиос хамтарсан удирдлага руу” сэдэвт илтгэл хэлэлцүүлэх тул эрдэмтэн судлаач, багш, оюутан Та бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.
Семинар 2024 оны 9-р сарын 18-ны 14 цагт МУИС-ийн Хичээлийн 2-р байрны 220 тоотод болно.