“1945-1948 оны Өвөр Монгол: Нэгдлээс автономи руу, автономиос хамтарсан удирдлага руу” сэдэвт семинар боллоо

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс МУИС-ийн зочин судлаачийн тэтгэлэгт шалгарсан гадаадын монгол судлаачдын цуврал семинарыг зохион байгуулдаг билээ.

Энэ удаагийн семинарт “Б.Ринчений нэрэмжит тэтгэлэг”-т шалгарсан АНУ-ын Принстоны Их Сургуулийн Түүхийн тэнхимийн докторант МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн зочин судлаач Төмэр Нисимов “1945-1948 оны Өвөр Монгол: Нэгдлээс автономи руу, автономиос хамтарсан удирдлага руу” сэдэвт илтгэл хэлэлцүүллээ.

Семинарын хэлэлцүүлгийн үеэр эрдэмтэн судлаачид болон оюутнууд сонирхолтой асуулт асууж, чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.