“Монгол сурвалж бичгийн өв” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

Монгол улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам, Монгол улсын их сургууль, Үндэсний номын сан хамтран 2018 оны 8-р сарын 17-18-ны өдрүүдэд “Монгол сурвалж бичгийн өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Хуралд Францын Дорно дахины хэл иргэншлийн үндэсний дээд сургуулийн профессор Александр Вовин, ОХУ-ын Санкт-Петербургийн их сургуулийн профессор Владимир Успенский, Япон улсын Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн профессор Х.Фүтаки, профессор Акира Камимура , БНУУ-ын Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн Төв Ази судлалын тэнхимийн эрхлэгч, Олон улсын монгол судлалын холбооны ерөнхийлөгч Бирталан Агнеш, доктор Кристина Телеки, Итали Улсын Венецийн Ка Фоскари их сургуулийн профессор Элизабетта Рагагнин, БНПУ-ын Варшавын их сургуулийн судлаач Р.Бямбаа, БНТУ-ын Истанбулын их сургуулийн профессор Мехмет Өлмез, ОХУ-ын Хүмүүнлэгийн их сургуулийн профессор Анна Цендина Дамдиновна, БНХАУ-ын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн доктор Цэнгэл, Нийгмийн хүрээлэнгийн доктор Бүргэд, Өвөр Монголын их сургуулийн доктор Боржигин Оюун, Цолмонгэрэл, Олон улсын Улаанбаатар их сургуулийн профессор Ц.Шагдарсүрэн, МУИС-ийн профессор Ш.Чоймаа, Д.Бүрнээ, дэд профессор Б.Түвшинтөгс, Т.Отгонтуул, доктор Э.Жигмэддорж, Д.Анхбаяр МУБИС-ийн профессор Н.Сүхбаатар, ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн Р.Отгонбаатар, Э.Пүрэвжав, Үндэсний номын сангийн судлаач, доктор Б.Сайнбилэг нарын гадаад, дотоодын 30 гаруй судлаач илтгэл хэлэлцүүллээ.