МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, МУИС-ийн Номын сан, Монголын Үндэсний номын сан хамтран “Дэлхийн номын сангууд дахь монгол сурвалж бичгийн өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Хурал 2019 оны 08-р сарын 22-нд МУИС-ийн Номын сангийн 502 тоот танхимд, 2019 оны 08-р сарын 23-нд Монголын үндэсний номын сангийн их уншлагын танхимд тус тус болно. Хурлын урилга, хөтөлбөртэй танилцана уу.