“Өрнөдийн Музейнүүд дэх Монголын урлагийн байр суурийн тухайд” сэдэвт лекц боллоо

    МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс эрдэм шинжилгээний цуврал лекцийг зохион байгуулж байгаа билээ. Энэ удаад Урлаг судлалын ухааны доктор, АНУ-ын Индиана их сургуулийн профессор Ц.Уранчимэг “Өрнөдийн Музейнүүд дэх Монголын урлагийн байр суурийн тухайд”  сэдэвт лекц  2019 оны 5-р сарын 03-ны 15 цагт МУИС-ийн Хичээлийн 2-р байрны 220 тоот танхимд уншлаа.

    20-р зууны туршид Өрнөдийн музейнүүдэд Монголын урлагийг “Himalayan Art” хэмээн ангилсаар ирсэн хэдийч 21-р зуунд ч мөн энэхүү үзэл үргэлжилсээр байна. Энэ тогтолцоог шүүмжилж Монголын урлаг судлалыг хэрхэн хөгжүүлж болох бөгөөд Монголын урлагийг хэрхэн судлах, ангилах, тодорхойлох талаар урлаг судлалын эрдэм шинжилгээний ажлаа энэхүү лекцээр  толилууллаа.

     Лекцэд МУИС-ийн бакалавр, магистр, докторант оюутнууд болон багш, профессорууд, бусад байгууллага, их сургуулиудын багш, судлаачид өргөнөөр оролцож, сонирхсон асуултаа тавин хэлэлцүүлэг өрнүүллээ.