МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс эрдэм шинжилгээний цуврал лекцийг зохион байгуулж байгаа билээ. Япон улсын Тооёо Бүнко сангийн судлаач, түүхч Мияваки Жүнко “Зүүнгарын эзэнт гүрний түүхийн судалгааны тойм” сэдэвт лекц 2019 оны 4-р сарын 17-ны 14 цагт МУИС-ийн Хичээлийн 2-р байрын 303 тоот танхимд уншлаа.
Судлаач Мияваки Жүнко Зүүнгарын эзэнт гүрний тухай судлаачдын хийсэн урьд өмнөх судалгаанд олон алдаа байдгийг өөрийн судалгааны хүрээнд судалснаа дурдаж, товчхон танилцууллаа.
Тус лекцэд МУИС-ийн бакалавр, магистр, докторант оюутнууд болон багш, профессорууд, бусад байгууллагын судлаачид өргөнөөр оролцож, сонирхсон асуултаа тавин хэлэлцүүлэг өрнүүллээ.
Та бүхэнд Тооёо Бүнко сангийн судлаач, түүхч Мияваки Жүнко “Зүүнгарын эзэнт гүрний түүхийн судалгааны тойм” сэдэвт лекцийг доорх файлаар хүргэж байна.
Энд дарж үзнэ үү