БСШУСЯ-ны Монгол судлалыг дэмжих сангийн санхүүжилтээр Тод номын гэрэл төвөөс эрхлэн гаргадаг Bibliotheca Oiratica цувралын
“Биеэр дайлж өрнө умрын газрыг төвшитгөн тогтоосон бодлогын бичиг” дөрвөн боть номын нээлт
2019 оны 4-р сарын 18-ны 15 цагт МУИС-ийн Хичээлийн 1-р байрын Дугуй танхимд болно.
“Биеэр дайлж өрнө умрын газрыг төвшитгөн тогтоосон бодлогын бичиг” хэмээх зохиол нь Манжийн Энх-Амгалан хаан өөрөө цэргээ удирдан Галдан бошготыг дайлахаар мордсон 3 удаагийн үйл явдлын талаарх тэмдэглэл юм. Алашаа вангийн хошуунд хадгалагдаж байсан монгол орчуулгыг Монголын Үндэсний номын санд буй өөр нэгэн эхээс нөхвөрлөн 1992 онд хэвлэж олны хүртээл болгосон нь бий. Энэхүү хэвлэмэл эхийг баримтлан кирилл бичгээр хөрвүүлэн хэвлүүлэхдээ орчуулгын алдаа мадгийг манж, хятад эхтэй тулган залруулж, албан тушаал, нэр томьёо зэрэг нь хятад хэлээр байсныг орчуулсан болно