“Зүүнгарын эзэнт гүрний түүхийн судалгааны тойм” сэдэвт лекц болно

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн цуврал лекц

Япон улсын Тооёо Бүнко сангийн судлаач, түүхч Мияваки Жүнко “Зүүнгарын эзэнт гүрний түүхийн судалгааны тойм” сэдэвт лекц унших тул эрдэмтэн, судлаач, багш, оюутан суралцагсад та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Лекц 2019 оны 04-р сарын 19-ний 14:00 цагт МУИС-ийн Хичээлийн 2-р байрын 3 давхар 303 тоот танхимд болно.

Монгол Улсын Их Сургууль
Монгол Судлалын Хүрээлэн