МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлдэг “Monumenta Mongolica” цувралын хүрээнд Японы нэрт эрдэмтэн, дорно дахин судлаач Окада Хидэхиро-гийн “Чингис хаан түүний үр сад” хэмээх судалгааны бүтээл доктор П.Наранбаярын орчуулгаар танд хүрч байна.
Номын нээлт 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 14 цагт МУИС-ийн Номын сангийн 202 тоот танхимд болно. Номын нээлтийн үеэр судлаач Окада Хидэхирогийн эхнэр Тооёо Бүнко сангийн судлаач, түүхч Мияваки Жүнко “Окада Хидэхирогийн түүхийн үзэл, судалгааны тухайд” сэдэвт лекц унших тул эрдэмтэн, судлаач, багш, оюутан суралцагсад та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.