Монгол судлалын ээлжит семинар боллоо

Бүгд Найрамдах Франц Улсын Дорно Дахины Дээд Сургуулийн багш, хэлбичгийн ухааны доктор Ц.Сайнзаяа МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Монгол Судлалын Хүрээлэнгийн урилгаар 2018 оны 12-р сарын 03-нд “Хятад дахь монгол төрөл хэлнүүдийн судалгааны байдал”, 12-р сарын 04-нд “Европын хэл шинжлэлийн онол 1”, 12-р сарын 05-нд “Монгол нутгийн аман аялгуу: Хорчин”, 12-р сарын 06-нд  “Европын хэл шинжлэлийн онол 2” сэдэвт лекц уншлаа. Семинарт МУИС-ийн ШУС-ийн бакалавр, магистр, докторант оюутнууд болон багш, профессорууд, Шинжлэх Ухааны Академи, монгол судлалын бусад байгууллагын эрдэмтэн судлаачид өргөнөөр оролцлоо. Эрдэм шинжилгээний семинарыг цаашид тогтмол хийж байхаар төлөвлөж байна.