“МУИС-ийн профессорын эрдмийн өв” цуврал бүтээлүүдийн нээлт болно

“МУИС-ийн профессорын эрдмийн өв” цувралын 2018 оны дугаарт академич Ж.Болдбаатар, профессор Г.Гантогтох, Д.Наваан нарын бүтээлүүд хэвлэгдэн гарлаа.

            

Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор, академич Жигжидийн Болдбаатарын эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган 3 боть номын нээлт 2018 оны 10 дугаар сарын 5-ны 14:00 цагт МУИС-ийн Номын сангийн 502 тоот хурлын танхимд;

Монгол Улсын гавьяат багш, хэл шинжлэлийн шинжлэх ухааны доктор, профессор Гончигийн Гантогтохын эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган 2 боть номын нээлт 2018 оны 10 дугаар сарын 9-ний 14:00 цагт МУИС-ийн Номын сангийн 502 тоот хурлын танхимд;

Монголын археологич, доктор, профессор Доржпаламын Навааны эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган 3 боть номын нээлт 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11:00 цагт МУИС-ийн Номын сангийн 502 тоот хурлын танхимд тус тус болно.

Номын нээлтэд хүрэлцэн ирэхийг урьж байна.