МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэн анх 1991 онд Монгол судлалын лаборатори нэрээр байгуулагдсан бөгөөд тодорхой хугацаанд завсарлаж байгаад 2000 онд Монгол Судлалын Төв нэрээр дахин байгуулагдаж, 2011 оны 8 дугаар сараас МУИС-ийн захирлын 400 тоот тушаалаар Монгол Судлалын хүрээлэн нэртэй болж бодлого, үйл ажиллагааны хүрээ нь өргөтгөн зохион байгуулагдсан. 2013 оноос МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэсийн харьяанд ажиллаж байна.
МСХ нь МУИС-ийн хэмжээнд монгол судлалын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх, удирдлага, менежментийн шинэчлэл хийх, монгол судлалын залуу халааг бэлтгэхэд туслах, чадавхийг сайжруулах, дэлхийн монгол судлалыг хөхиүлэн дэмжих, бүх талаар хамтран ажиллах, мэдээлэлээр хангах, сурталчлах, монгол судлалыг хүртээмжтэй, үр ашигтай, бүтээл болгох, орчин бүрдүүлэх зорилготой судалгааны байгууллага юм.
МСХ нь монгол судлалын чиглэлээр сургалт, судалгааны ажил эрхлэн явуулдаг байгууллага, төвүүдийн эрдэм шинжилгээний үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, харилцан мэдээллээр хангах, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг өөрийн мэдээлэл, сэтгүүл, цувралаараа дамжуулан дотоод гадаадын монгол судлалын хүрээнд түгээх, сурталчлах, үйл ажиллагаа явуулдаг.
Бид доорх чиглэлүүдээр төвлөрөн анхаарч ажиллаж байна.
Тус хүрээлэнгээс Монгол судлалын бүтээлүүдийг дотоод гадаадад түгээх зорилгоор:
Тус хүрээлэнгээс улсын болон олон улсын чанартай эрдэм шинжилгээний хурал, симпозиум, эрдэм шинжилгээний их семинар, уншлагыг удаа дараа зохион байгуулж ирсэн. Дурдвал, “Монгол судлалын шинэ чиг хандлага” I, II олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, “Монгол хэл бичгийн тулгамдсан асуудал” I, II, “Монгол судлалын сургалт, судалгааны өнөөгийн байдал, хэтийн төлөв”, БНТУ-ын Истанбулын их сургуультай хамтран “Turkic-Mongolian History Workshop in the Light of Gцk-Tьrk Monuments”, “Алтай судлалын азийн олон улсын эрдэм шинжилгээний хурал”, Монголын түүх бичлэг: шинэ зууны эхэнд”, Монгол толь бичгийн уламжлал шинэчлэл, Монголын түүх, уран зохиолын дурсгалт бичигт туссан монгол хүүхэд, Colloque international Etudes mongoles et altaiques: renouvellement et perspective INALCO, Paris, Парисын дорно дахины хэл, соёл иргэншлийн дээд сургуультай хамтран “Colloque international Etudes mongoles et altaiques: renouvellement et perspectives” Парис, БНПУ-ын Варшавын их сургуультай хамтран “Монгол судлал: Өнөө ба ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал, Варшав, БНХАУ-ын Төвийн үндэсний их сургуулийн Монгол хэл, утга зохиолын салбартай хамтран “Монгол хэл, утга зохиол судлал”, Монгол улсын Үндэсний номын сантай хамтран “Дэлхий дахин дахь монгол сурвалжийн өв” зэрэг олон улсын эрдэм шинжилгээний хурлыг тус тус зохион байгуулжээ. Мөн гадаадын монголч эрдэмтэд хүрэлцэн ирж дотоодын судлаачдад илтгэл тавьж, семинар хэлэлцүүллэг тогтмол хийж байна.
Тус хүрээлэнд хэрэгжсэн болон хэрэгжиж буй төслүүдийг дурдвал:
“Монгол судлалын мэдээллийн нэгдсэн сан”, “Монгол хэлний хэлзүйн лавлах толь бичиг”, “Завхан аймгийн Тэлмэн сумын хүн чулууны сэргээн засварлалт”, “Монгол тайж, ноёдын өргөмжлөл”, “Дэлхийд түгсэн монголын нууц товчоо”, “Монголын эртний түүх” (таван боть) төсөл, Нийтээр эзэмших монгол хэл ном, www.mongolkhel.mn цахим хуудасны танилцуулга, дайчин гүрний дотоод яамны монгол бичгийн гэрийн дансны цогц судалгаа” , “Сурвалж бичиг дэх адуутай холбоотой эхийн орчуулга, хөрвүүлэг эх бичгийн судалгаа”, зэрэг төслүүд хэрэгжсэн.
“МУИС-ийн профессорын эрдмийн өв” цуврал, “Монгол сургаалын сонгомол”, “Хуучин манж данс 10 боть эмхэтгэлийн эх бичгийн судалгаа”, “Монгол хэлний викитоль https://mn.wiktionary.org ” хөгжүүлэх үйл ажиллагаа, Монголын эзэнт гүрний түүх: 5 боть, “Орчин үеийн хэлшинжлэл ба монгол хэл” зэрэг төслүүд хэрэгжиж байна.
МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс хэвлэгдэн гарсан бүтээлийн жагсаалт
1.2. Нийтээр эзэмших монгол хэл
1.3. Д.Заяабаатар, Асрагч нэртийн түүх, “Монгол судлалын сурвалж бичгийн чуулган” цуврал, ISBN 978-75311-9222-0, Өвөр Монголын сурган хүмүүжлийн хэвлэлийн хороо, 26.5 хх, Хөх хот
1.4. Д.Төмөртогоо, “Монгол хэлэнд орсон гадаад үгийн хураангуй тайлбар толь”
1.5 У.Эрдэнэбат, “Монголын эртний нийслэл Хархорум”
1.6 Д. Идэр, С. Тайвансүрэн, “Монголын их хатад”
2.“Сурвалж бичгийн өв” цуврал: Гадаад хэлээрх монголын түүхэнд холбогдох сурвалж бичгийн орчуулга, тайлбар
2.1. Дайчин гүрний дотоод яамны монгол бичгийн гэрийн данс, 9 боть
2.2. Мин улсын судар, 3 боть
2.3. Окада Хидехиро, Энх-Амгалан хааны захидлууд
2.4. Окада Хидехиро, Дэлхийн түүх мэндэлсэн нь
2.5. Ц.Дамдинсүрэнгийн гэр музейн төв ном судрын бүртгэл, Улаанбаатар, 2018
2.6. Ц.Шархүү, Дархад дууны дээжис, Улаанбаатар, 2018
2.7. Монгол, манж, хятад хэл, тод бичгээрх дөрвөн хэлний толь, Улаанбаатар, 2018 /хэвлэлд/
2.8. Ахбар-э Моголан буюу Монголчуудын элдэв сонин
3.“МУИС-ийн профессорын эрдмийн өв” цуврал
3.1. Ц.Дамдинсүрэн, Эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган, 9 боть
3.2. Ц.Шагдарсүрэн, Эрдэм шинжилгээний өгүүллийн чуулган, 3 боть
3.3. Д.Төмөртогоо, Эрдэм шинжилгээний өгүүллийн чуулган, 2 боть
3.4. Ш.Чоймаа, Эрдэм шинжилгээний өгүүллийн чуулган, 2 боть
3.5. М.Базаррагчаа, Эрдэм шинжилгээний өгүүллийн чуулган, 4 боть
3.6. Ж.Болдбаатар, Эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган, 3 боть
3.7. Д.Наваан, Эрдэм шинжилгээний өгүүллийн чуулган, 3 боть
3.8. Г.Гантогтох, Эрдэм шинжилгээний өгүүллийн чуулган, 2 боть
3.9. С.Дулам,Эрдэм шинжилгээний өгүүллийн чуулган, 3 боть