Унгарын Монгол судлалыг үндэслэгч нэрт монголч эрдэмтэн, академич, профессор Лайош Лигетийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Өвөр Монголд хийсэн судалгааны ажлын урьдчилсан тайлан (1928-1931)” ном хэвлэгдлээ. Тус бүтээлээс Та бүхэн Л.Лигетийн 1928-1931 оны хооронд Өвөр Монголд хийсэн судалгааны ажлын талаарх олон сонирхолтой мэдээллийг монгол хэлээр уншихаас гадна франц эхтэй нь харгуулан уншиж танилцах боломжтой юм.