“МУИС-ийн профессорын эрдмийн өв” цувралын 2021 оны дугаарт доктор, профессор Дашлхүмбийн Галбаатарын “Бүтээл туурвилын эмхэтгэл” 3 боть бүтээлийг МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлсэн бөгөөд тус номын нээлт 2021 оны 12 сарын 10-ы 14:00 цагаас МУИС-ийн I байрны Эрдмийн танхимд болно. Тус бүтээлийн I боть “Монголын уран зохиолын онол, түүхийн зангилаа асуудлууд”, II боть “Уран зохиол судлал”, III боть “Уран сайхны шүүмжлэл” болно.