“МУИС-ийн профессорын эрдмийн өв” цуврал: Доктор, профессор Д.Галбаатарын “Бүтээл туурвилын эмхэтгэл” 3 боть номын нээлт боллоо

МУИС-ийн “Монгол судлалын хүрээлэн”-ээс  “МУИС-ийн профессорын эрдмийн өв” цувралын 2021 оны  дугаарт Монгол Улсын гавьяат багш, Хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор Дашлхүмбийн Галбаатарын эрдэм судлалын бүтээлийн чуулганыг “Монголын уран зохиолын онол, түүхийн зангилаа асуудлууд”,  “Уран зохиол судлал”, “Уран сайхны шүүмжлэл” хэмээх гурван ботиор эрхлэн хэвлүүллээ. Тус гурван боть бүтээлийн нээлт 2021 оны 12 сарын 10-ы өдрийн 14:00 цагаас МУИС-ийн Эрдмийн танхимд болж өндөрлөлөө. Номын нээлтэд МУИС, МУБИС, ШУА-ийн ХЗХ, МЗЭ болон бусад байгууллагын төлөөлөл болон профессор Дашлхүмбийн Галбаатарын гэр бүл, найз нөхөд, шавь нар нь хүрэлцэн ирж өргөнөөр оролцлоо.