“Монгол судлалын шилдэг өв” цуврал: Академич Ч.Жүгдэрийн эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган 2 боть номын нээлт боллоо

БШУЯ-ны сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлөөс эрхлэн хэвлүүлдэг “Монгол судлалын шилдэг өв” цувралын энэ удаагийн дугаарт академич Ч.Жүгдэрийн эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган 2 боть ном хэвлэгдлээ. “Монголын нийгэм-улс төр, философийн сэтгэлгээний хөгжил (Эртнээс-XX зуун хүртэл)” , “Агваанбалдангийн гүн ухааны үзэл ♦ Ахмад үе ♦ Илтгэл, өгүүллүүд” гэсэн 2 боть бүтээл нь академич Ч.Жүгдэрийн эрдэм шинжилгээний ганц сэдэвт цуврал бүтээлүүд болон онолын суурь судалгааны үр дүнг цогц, бүхэл байдлаар нэгтгэн тусгасан бөгөөд тус бүтээлийг эмхэтгэн хэвлүүлэх ажилд МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, ШУА-ийн Философийн хүрээлэн  хамтран оролцлоо.