МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн гишүүдийн 2022.08.31-ий өдрийн хурлаар “Хүндэт доктор” цол олгох тогтоолын төслийг хэлэлцэн баталсны дагуу Ажиа гэгээн Лувсантүвданжигмэджамцад “Хүндэт доктор” цол олгох ёслол боллоо. Түүний Монголын шашин соёлын хөгжил болоод монгол судлалыг сурталчлах, дэлгэрүүлэх үйлст оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж, Монгол судлалын хүрээлэнгийн анхны “Хүндэт доктор” цол олгов. Ёслолын үйл ажиллагаанд МУИС-ийн удирдлага, ахмад багш нар, лам хуврагууд оролцсон бөгөөд зочид төлөөлөгчдөд Ажиа гэгээнтэн сургаал номоо хайрлаж, ерөөл айлдлаа.