“МУИС-ийн профессорын эрдмийн өв” цуврал: Доктор, профессор Х.Гүндсамбуугийн “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл” 2 боть номын нээлт боллоо

МУИС-ийн “Монгол судлалын хүрээлэн”-ээс  “МУИС-ийн профессорын эрдмийн өв” цувралын 2022 оны дугаарт Монголын социологийн шинжлэх ухааны анхны доктор, профессор Хаянхярваагийн Гүндсамбуугийн туурвисан эрдэм шинжилгээний бүтээлийн чуулганыг “Социалист Монголын нийгэм ангийн бүтэц”, “Шилжилтийн үеийн Монголын нийгэм” хэмээх 2 боть ботиор эрхлэн хэвлүүллээ. Тус бүтээлийн нээлт 2022 оны 09 сарын 15-ы өдрийн 15:00 цагаас МУИС-ийн Номын сангийн 502 танхимд болж өндөрлөлөө. Тус цувралын 2021 оны дугаарт мөн Социологи нийгмийн ажлын тэнхимийн доктор, профессор В.Отгоннасан, С.Гомбо нарын бүтээл туурвилын эмхэтгэл хэвлэгдсэн билээ. “МУИС-ийн профессорын эрдмийн өв” номын нээлтэд МУИС-ийн Социологи нийгмийн ажлын тэнхимийн хамт олон, МУБИС, ШУА болон бусад байгууллагын төлөөлөл, профессор Х.Гүндсамбуугийн гэр бүл, найз нөхөд, шавь нар өргөнөөр оролцлоо.