“Нөөцийн хил хязгаар: Азийн хил дамнасан голын усны зохицуулалт” судалгааны төсөл хэрэгжиж байна

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн Их Британи улсын Кембрижийн их сургуулийн Монгол ба Дотоод Азийн судалгааны төвтэй хамтран  “Нөөцийн хил хязгаар: Азийн хил дамнасан голын усны зохицуулалт” судалгааны төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Тус төслийг Кембрижийн талаас профессор Дэвид Снийт удирдаж, Др Жозеф Бристли, Др Саяана Намсраева нар ажиллана. Монгол талаас Монгол судлалын хүрээлэн судалгааны ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлэх бөгөөд МУИС-ийн судлаач, багш нар оролцоно.

Төслийн хүрээнд:

  • Монгол улсын Сэлэнгэ голын ай сав, Халх гол, Буйр нуурын сав орчим хээрийн судалгааны ажил;
  • Дипломат харилцаа, нийгэм соёл, эдийн засаг, улс төр, байгаль орчин зэрэг сэдвийн хүрээнд баримт бичгийн болон антропологийн судалгаа хийнэ. Мөн тус судалгааг ОХУ болон БНХАУ-д явуулна.

Уг төсөл 2023-2025 онд хэрэгжих бөгөөд хоёр тал олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2024 онд МУИС-д, 2025 онд Кембрижийн их сургуульд тус тус зохион байгуулна.