ВоС индекстэй эрдэм шинжилгээний сэтгүүлийн хурал боллоо

     МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, Монгол судлалын хүрээлэн, БНСУ-ын Хүнминчоным Нийгэмлэг (Hunmin jeongeum Society), Сөүлийн Их Сургуулийн Хэл шинжлэлийн судалгааны хүрээлэн (Linguistic Research Institute) хамтран WoS индекс бүхий “SCRIPTA” сэтгүүлийн “SCRIPTA 2023” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны 7 дугаар сарын 10-12-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа.

Хуралд:

Зэв Ханьдэл (Zev HANDEL, University of Washington) “Diachronic and synchronic perspectives on the linguistic function and cultural salience of semantic components in the modern Chinese script”,

Димитрий Мелетис (Dimitrios MELETIS, University of Zurich) “Open questions in the cross-linguistic conception of the grapheme: Linguistic value and (supra)segmentality”,

Сами Хонкасало (Sami HONKASALO, University of Helsinki) “Transcribing and Representing Shang Chinese and the Oracle Bone Script: A Methodological Perspective”

Д.Төмөртогоо (Tumurtogoo DOMII, National University of Mongolia) “Graphical Features of Vowel Letters in ‘Phags-pa Script”,

Д.Заяабаатар, Д.Отгонтуяа (Zayabaatar DALAI & Otgontuya DASHTSEREN, National University of Mongolia) “Current use of Mongolian and Cyrillic scripts and their graphemic features”,

Ц.Батдорж, Б.Баярмэнд (Batdorj TSEVEENDORJ, National University of Mongolia & Bayarmendu BORJIGIN, Inner Mongolia University) нар “A New Study for Mencius Inscription”,

И Жинху (LEE Jinho, Seoul National University) “Phonological Typology of Nasal Consonants in Modern Altaic Languages”

зэрэг үсэг зүй, авиалбар зүйн онолын илтгэл хэлэлцүүллээ. Уг илтгэлийг “SCRIPTA 2024.10” дугаарт өгүүлэл болгон хэвлэх юм. Энэхүү хурал нь нийгэм-хүмүүнлэгийн салбарт Монгол Улсад анх удаа болсноороо онцлог байв.

       Хурлын үр дүнд Монгол Улсын Их Сургууль, Сөүлийн Үндэсний Их Сургууль оюутан солилцоог нэмэгдүүлэх, судалгаа хийх, олон улсын хурал зохион байгуулах зэргээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо.

Хамтран ажилласан багш, оюутнууддаа талархал илэрхийлье.