“Фарханг-э насири буюу хачин хэлний толь” номын нээлт боллоо

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Монгол сурвалж бичгийн өв” цувралын энэ удаагийн дугаарт МУИС-ийн Түүхийн тэнхимийн ахлах багш, доктор Д.Анхбаярын араб хэлнээс орчуулж, эрдэм шинжилгээний тайлбар хийсэн “Фарханг-э Насири буюу Хачин хэлний толь” бүтээл хэвлэгдлээ.

Тус бүтээлийн нээлт 2023 оны 8-р сарын 16-ны өдөр МУИС-ийн Номын сангийн 302 тоотод боллоо.

Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Тегераны Их сургуулийн Төв номын санд хадгалагдаж байгаа “Перс хэлний Насирийн толь”-ийн перс-халимаг хэлний тавдугаар бүлгийг “Фарханг-э Насири буюу Хачин хэлний толь” нэрээр танилцуулж, уг бүтээлтэй холбогдох түүхэн мэдээ болон зохих түвшний хэлний харьцуулсан судалгааг гэрэл зургийн хамтаар хэвлүүлж байгаа анхны судлаач монгол хүн болсон нь бахархалтай юм.

Уг бүтээл нь Араб үсгээрх монгол хэлний долоо дахь толь болон эрдэм шинжилгээний эргэлтэд орж байгаа бөгөөд дундад үеийн монгол хэлний онцлогийг тусгасан бүрэн хэмжээний судалгаа болжээ.

Номын нээлтийн ёслолд Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэд, судлаачид болон бусад монголч эрдэмтэд оролцлоо.