“МУИС-ийн профессорын эрдмийн өв” цуврал бүтээл
Монгол Улсын тэргүүлэх их сургууль МУИС-ийн эрдэмтэн профессор багш нарын эрдмийн өвийг баринтаглан түгээх зорилгоор Монгол судлалын хүрээлэнгээс МУИС-ийн профессорын эрдмийн өв цуврал бүтээлийг 2017 оноос эхлэн эрхлэн гаргаж байна.
Уг цувралын хүрээнд 2017 онд Ц.Шагдарсүрэн (3 боть), Ш.Чоймаа (2 боть), Д.Төмөртогоо (2 боть), М.Базаррагчаа (4 боть), 2018 онд Г.Гантогтох (2 боть), Ж.Болдбаатар (3 боть), Д.Наваан (3 боть), С.Дулам (3 боть), 2019 онд Д.Түмэн (2 боть), П.Лувсандорж (3 боть), Г.Лувсанцэрэн (2 боть), 2020 онд Ц.Ганболд (3 боть), Д.Содномгомбо (2 боть), С.Норовсамбуу (2 боть), Ш.Содном (1 боть), Ж.Баясах (2 боть), С.Нарангэрэл (3 боть) нарын эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган хэвлэгдэж уншигч судлаачдын гарт хүрээд байна.