“Monumenta Mongolica” цуврал
Монголын түүх судлал өргөжин тэлэхэд гадаад хэлээрх эх сурвалжийн нягт судалгаа, үнэн зөв орчуулга нэн чухал. Тиймээс МСХ-гээс сүүлийн жилүүдэд манж, төвөд, хятад, япон, перс, итали зэрэг хэлээрх сурвалж бичиг, судалгааны бүтээлийг орчуулан гаргах төслийг шат дараатай хэрэгжүүлж байна.
Уг цувралаар манж хэлээрх “Дайчин гүрний дотоод яамны монгол бичгийн гэрийн данс” 9 боть, хятад хэлээрх “Мин улсын судар” 3 боть, “Нанхиад сурвалж дахь Монголын түүхэнд холбогдох ойлбор”, япон хэлээрх “Энх-Амгалан хааны захидлууд”, “Дэлхийн түүх мэндэлсэн нь”, “Чингис хааны үр сад”, перс хэлээрх “Ахбар-э Моголан буюу Монголчуудын элдэв сонин”, солонгос хэлээрх “Гуулин улсын судар дахь Монгол-Солонгосын харилцааны бичгүүд”, итали хэлээрх “Марко пологийн аялал” зэрэг манж, хятад, япон, перс, солонгос, итали зэрэг хэлээрх сурвалж бичиг, судалгааны бүтээлийг орчуулан хэвлүүлж уншигч судлаачдын гарт хүргээд байна.