Толь бичиг, ном бүтээл
МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс “Дэлхийд түгсэн Монголын нууц товчоон”, “Нийтээр эзэмших монгол хэл”, Монголын эртний түүх (5 боть), Ц.Дамдинсүрэнгийн гэр музейн ном судрын бүртгэл (3 боть), Ц.Шархүү “Дархад дууны дээжис”, Д.Төмөртогоо “Монгол хэлэнд орсон гадаад үгийн хураангуй тайлбар толь”, У.Эрдэнэбат “Монголын эртний нийслэл Хархорум”, Д.Идэр, С.Тайвансүрэн нарын “Монголын их хатад”, “Сурагчийн монгол хэлний тайлбар толь”, Н.Н.Поппе “Дөрвөлжин бичиг”, Д.Эрдэнэбат “Шинэ эргэлтийн бодлого”, “La historia secreta de los Mongoles”, “Олон улсын монгол хэл бичгийн анхдугаар их хурал” зургийн цомог, “Манж, Хятад, Монгол, Тод үсэг хавсарсан толь бичиг”, “Монгол хэл судлалын түүх” 3 боть бүтээлийг эрхлэн гаргаж уншигч судлаачдын гарт хүргээд байна.