МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэн нь гадаадын их, дээд сургуульд монгол судлалын чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулан “Монгол судлалын зуны сургууль”-ийг 2023 оны 8-р сарын 03-наас 16-ний өдөр зохион байгууллаа.
Тус зуны сургуульд Япон улсын Токиогийн Гадаад Судлалын Сургууль (Tokyo University of Foreign Studies), БНСУ-ын Данкүүк Их Сургууль (Dankook University of Foreign Studies), АНУ-ын Колорадо их сургууль, Калифорнийн их сургуулийн 17 оюутан хамрагдав.
Зуны сургуульд оролцогч оюутнууд 14 хоногийн хугацаанд монгол хэлний яриа болон дүрмийн хичээл үзэж, Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газруудаар аялан, музей үзэхийн зэрэгцээ хотын ойролцоох байгалийн үзэсгэлэнт газраар аялж, монголын соёл урлаг, нүүдэлчин ахуй орчинтой танилцах дадлага хийлээ.