Профессор З.Лонжидын “Эрдэм шинжилгээний өгүүллийн эмхэтгэл” 3 боть номын нээлт боллоо

 

“МУИС-ийн профессорын эрдмийн өв” цувралын 2024 оны дугаарт Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор Зоригтын Лонжидын туурвисан эрдэм шинжилгээний өгүүллийн эмхэтгэлийг “Түүх сөхөхүй”, “Түүх сурахуй”, “Түүх мэдэхүй” хэмээх 3 ботиор эрхлэн хэвлүүллээ. “Түүх сөхөхүй” боть нь Монголын улс төрийн түүх, “Түүх сурахуй” боть нь Монголын нийгмийн түүх, “Түүх мэдэхүй” боть нь түүх бичлэг, сурвалж судлал, намтар судлал хэмээх дэд бүлэгт багтах 190 гаруй эрдэм шинжилгээний өгүүллүүдээс бүрджээ.
Тус 3 боть бүтээлийн нээлт 2024 оны 12-р сарын 29-ий өдрийн 14:00 цагт МУИС-ийн Номын сангийн 502 танхимд боллоо. Номын нээлтийн арга хэмжээнд МУИС-ийн Түүхийн тэнхимийн хамт олон, МУБИС, ШУА болон бусад байгууллагын төлөөлөл, профессор З.Лонжидын гэр бүл, найз нөхөд, шавь нар өргөнөөр оролцлоо.