МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс МУИС-ийн зочин судлаачийн тэтгэлэгт шалгарсан гадаадын монгол судлаачдын цуврал семинарыг зохион байгуулдаг билээ.
Энэ удаагийн семинарт “Ш.Лувсанванданы нэрэмжит тэтгэлэг”-т шалгарсан БНХАУ-ын Өвөр Монголын Их Сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн тэнхимийн докторант МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн зочин судлаач Алинзул “Гурван монгол бичгийн гурван гийгүүлэгч” сэдэвт илтгэл хэлэлцүүллээ.
Судлаач Алинзул судалгааны ажлын үр дүнд тус илтгэлээ эрдэм шинжилгээний өгүүлэл болгон хэвлүүлэхээр ажиллаж байна.
Хэлэлцүүлгийн үеэр эрдэмтэн судлаачид болон оюутнууд сонирхолтой асуулт асууж, чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.