МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэн нь жил бүрийн 8 дугаар сард гадаад орнуудын их дээд сургуульд монгол судлалын чиглэлээр суралцаж буй оюутнуудыг дэмжих, тэдний Монгол улсад ирж суралцах боломжийг хангах зорилгоор “Монгол судлалын зуны сургууль”-ийг зохион байгуулдаг билээ.
Тус хөтөлбөрт Хятад, Япон, Америк, Чех, Герман, Франц, Ирланд улсын 14 оюутан хамрагдаж байна.
Энэ удаагийн зуны сургуульд оролцогч оюутнууд маань 2025 оны 8 дугаар сарын 3-аас 16-ныг хүртэлх хугацаанд монгол хэлний хөтөлбөрт хичээл, Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газруудаар аялан, музей үзэхийн зэрэгцээ хотын ойролцоох байгалийн үзэсгэлэнт газраар аялж, нүүдэлчин ахуй орчинтой танилцах юм.








