Монгол судлалын зуны сургуулийг зохион байгууллаа

Монгол Улсын Их Сургуулийн харьяа Монгол судлалын хүрээлэн нь гадаадын их, дээд сургуульд монгол судлалын чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулан “Монгол судлалын зуны сургууль”-ийг  2025 оны 8-р сарын 03-наас 16-ны өдөр зохион байгууллаа.

Энэ удаагийн зуны сургуульд Хятад, Япон, Америк, Чех, Герман, Франц, Ирланд улсын 13 оюутан оролцож хичээлийн 3 багц цагийн кредит бүхий гэрчилгээ гардан авав.

Зуны сургуульд оролцогч оюутнууд 14 хоногийн хугацаанд монгол хэлний яриа, дүрэм, соёлын хичээл үзэж, Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газруудаар аялан, музей үзэхийн зэрэгцээ хотын ойролцоох байгалийн үзэсгэлэнт газраар аялж, монголын соёл урлаг, нүүдэлчин ахуй орчинтой танилцах дадлага хийсэн юм.

Монгол хэл, соёлын хичээл, нүүдэлчин ахуйтай танилцах аялал, түүхэн дурсгалт газууд, музей, үзмэр үзэх зэрэг олон талт хөтөлбөр бүхий “Монгол судлалын зуны сургууль”-д оролцох хүсэлтэй гадаадын их дээд сургуулийн оюутан залууст манай үүд хаалга нээлттэй байна. Дараа жилийн зуны сургуульд хамрагдах, хамтарч ажиллах хүсэлтэй бол дараах хаягаар бидэнтэй холбогдоно уу!

Э-Шуудан: infomonstudies@gmail.com