“Халимаг хэлээрх матайн сайн мэдээний зарим үгийн гарлын судалгаа” сэдэвт семинар боллоо

МУИС-ийн харьяа Монгол судлалын хүрээлэнгийн зочин судлаач Тисзай Сара “Халимаг хэлээрх матайн сайн мэдээний зарим үгийн гарлын судалгаа” сэдэвт семинар хэлэлцүүлэв
БНУУ-ын Сегед их сургуулийн Хэл шинжлэлийн сургуулийн Алтай судлалын хөтөлбөрийн докторант Тисзай Сара өөрийн судалгааны шинэ үр дүнгээс танилцууллаа. Тэрээр МУИС-ийн харьяа Монгол судлалын хүрээлэнгийн Ш.Лувсанванданы нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан юм.
Семинар 2026 оны 05-р сарын 07-ны 14:30 цагт МУИС-ийн 2-р байрны 439 тоот хурлын танхимд болов.