“БНМАУ болон Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүд (1962-1980 он)” сэдэвт семинар боллоо

МУИС-ийн харьяа Монгол судлалын хүрээлэнгийн гадаадын Монгол судлаачдын цуврал семинарт ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн Халимаг судлалын төвийн түүхч, доктор, тус хүрээлэнгийн зочин судлаач Каманджаев Нарма “БНМАУ болон Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүд (1962-1980 он)” сэдэвт семинар хэлэлцүүлэв.
Семинар 2026 оны 05-р сарын 19-ний өдрийн 14 цагт МУИС-ийн Хичээлийн 2-р байрны 220 тоот хурлын танхимд боллоо.