Монгол судлалын зуны сургалтыг зохион байгууллаа.

МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэн нь жил бүрийн 8 дугаар сард гадаад орнуудын их дээд сургуульд монгол судлалын чиглэлээр суралцаж буй оюутнуудыг дэмжих, тэдний Монгол улсад ирэх, сурах боломжийг хангах зорилгоор “Монгол судлалын зуны сургууль”-ийг зохион байгуулдаг билээ. Энэ жил Япон улсын Токиогийн Гадаад Судлалын Сургууль (Tokyo University of Foreign Studies), БНСУ-ын Ханкук Их Сургууль (Hankuk University of Foreign Studies), Австри, Австралийн их сургуулийн 16 оюутан хамрагдлаа.

Энэ удаагийн зуны сургуульд оролцогч оюутнууд маань 2018 оны 8 дугаар сарын 4-өөс 17-ныг дуустал 14 хоногийн хугацаанд монгол хэлний яриа болон дүрмийн хичээлд сууж, Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газруудаар аялан, музей үзэхийн зэрэгцээ хотын ойролцоох байгалийн үзэсгэлэнт газраар аялж, нүүдэлчин ахуй орчинтой танилцлаа.