“МУИС-ийн профессорын эрдмийн өв” цуврал: Доктор, профессор Н.Алтанцэцэгийн “Эрдэм шинжилгээний төсөл, өгүүлэл, илтгэлүүд” 2 боть номын нээлт боллоо

“МУИС-ийн профессорын эрдмийн өв” цувралын 2021 оны  дугаарт доктор, профессор Ноосгойн Алтанцэцэгийн “Эрдэм шинжилгээний төсөл, өгүүлэл, илтгэлүүд” 2 боть номыг МУИС-ийн Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуулийн 30 жилийн ойг тохиолдуулан МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн болон Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуулиас хамтран эмхэтгэн хэвлүүлээ. Номын нээлт 2021 оны 12 сарын 3-нд МУИС-ийн Номын сангийн 502 тоот хурлын танхимд боллоо.  Тус бүтээлийн I боть “Хятад, Монгол, Энэтхэг гадаад бодлогын солбилцол ба онцлог”, II боть “Их гүрнүүдийн Монголын талаарх судалгаа, хандлага, үзэл баримтлал (ОХУ, АНУ, БНХАУ)” болно.