Гадаад, дотоодын монгол судлаачдын шилдэг бүтээл

Монгол судлалын чиглэлээр идэвхтэй ажиллаж, эрдмийн бүтээлээрээ тэргүүлж яваа гадаад, дотоодын монгол судлаачдын эрдэм шинжилгээний өгүүллийн түүвэр, монгол судлалын салбарт ид бүтээж туурвиж байгаа монгол судлаачдын тодорхой сэдвээр дагнасан эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийг цувралаар эрхлэн хэвлүүлж байна.

Энэхүү цувралын тэргүүн дугаарт БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийн судлаач, доктор Хэрэйджин Бүргэдийн “Монголын нууц товчооны хятад галигт монгол хэлний авиаг тэмдэглэсэн зарчмын асуудал” хэмээх бүтээлийг 2019 онд хэвлэсэн. 2020 онд Э.Пүрэвжав “Монгол хэлний хэм хэмжээ судлал”, О.Шинэбаяр, Б.Золжаргал нарын “Адилтгалын аргаар бүтсэн Монгол нэр томьёо”, Г.Гэрэлмаа “Монгол хэлний нэр томьёо бүтэх нийлэг болон задлаг хэв шинж” бүтээлийг хэвлүүлж уншигч, судлаачдын гарт хүргээд байна.